GESKE арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсанд ээлтэй орц найрлагыг агуулсан, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой байдаг. Манай дийлэнх орц найрлага веган, амьтан дээр туршигдаагүй (харгислалгүй) бөгөөд бүх бүтээгдэхүүнийг Германы арьс судлалын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд боловсруулсан. Бид арьс арчилгаанд өдөр тутам хэрэглэх серум санал болгож байна.
Үндсэн үйлчилгээ: Чийгшүүлэгч серумын найрлага дахь молекулууд арьсны гүнд нэвтэрч, эрчимтэй чийгшүүлнэ. Нас ахих тусам арьс нь гиалуроны хүчлийг бага хэмжээгээр ялгаруулдаг тул арьсны хуурайшилтаас үүдэлтэй үрчлээг багасгах, эрчимтэй чийгшүүлэх зорилгоор серум хэрэглэх нь маш чухал юм. Мөн серум нь таны арьсны уян хатан чанарыг сайжруулж, чийгийг барьж, удаан хугацаанд толигор болгоно.
Хэрэглэх заавар: Тоник хэрэглэсний дараа өглөө болон өдрийн арьс арчилгааны хоёр дугаар алхам болгон цэвэр, хуурай нүүрэндээ тохирох хэмжээгээр түрхэж шингэх хүртэл нь зөөлөн иллэг хийнэ. GESKE төхөөрөмжтэй хослуулан хэрэглэж арьсандаа иллэг хийж илүү гүн шингээгээрэй.
Гиалуроны хүчил- Хуурайшилтаас үүссэн үрчлээг багасгахад гол үүрэг гүйцэтгэнэ, арьсны уян хатан байдлыг сэргээнэ.
А, С, Е витаминууд- А аминдэм нь арьсыг толигор болгож, тэжээл өгдөг бол Е, С витаминууд нь антиоксидант үйлчилгээтэй.