- Арьс оношилгоо, хувь хүнд зориулсан арьс арчилгааны дэглэм
- Ухаалаг чичиргээт цохилтот технологи (11,000 RPM)
- Гүнээс хөргөж, нөхөн төлжүүлэх крио технологи
- Хөөнгө, хаванг үр нөлөөтэй багасгах систем
- Залуужуулж гэрэлтүүлэх массаж
- Халааж, зовхи амраах технологи
КРИО ЭМЧИЛГЭЭ
Арьс арчилгааны крио буюу хүйтэн эмчилгээ нь арьсанд хүйтнээр үйлчилдэг мэсийн бус эмчилгээ бөгөөд судсыг агшаах замаар эдгээх, нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Арьс хэвийн температурт орох үед судас даруй тэлж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг. Крио эмчилгээ нь коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлдэг тул арьсны уян хатан байдал ч мөн нэмэгддэг.
ДАВУУ ТАЛ
- Хөөнгө, хаванг багасгана
Хөргөх төхөөрөмж, хэрэгсэл нь нүүрний, нэн ялангуяа доод зовхины бүлцэн, хаванг багасгаж, царай төрхийг илүү сэргэг болгоно.
- Залуужуулж, нөхөн сэргээнэ
Гоо сайхны хөргөлтийн төхөөрөмж, хэрэгсэл нь өглөөд, эсвэл урт өдрийн дараа арьсыг амрааж, нөхөн төлжүүлнэ.
- Үрэвслийн эсрэг
Хөргөлтийн хүйтний нөлөөгөөр арьсны улайлт, үрэвсэл намддаг тул энэ үйлчилгээ нэн ялангуяа эмзэг, үрэвсэлтэй арьсанд тохиромжтой.
- Стресс бууруулна
Хүйтэн массажаар зангирсан булчинг суллаж, амраах нь зөвхөн арьсанд гэлтгүй эрүүл мэндэд хэрэгтэй.
- Нүхжилт агшаана
Хөргөх төхөөрөмж, хэрэгсэл нь арьсыг чангалж өгснөөр түр зуур нүхжилт агшиж, арьсны бүтэц илүү гөлгөр, жигд болно.
- Өвчин намдаана
Крио эмчилгээ нь арьсны тодорхой асуудлууд, гэмтэл болон булчингийн булралтын үед өвчин намдаана.
- Цусны эргэлтийг сайжруулна
Хөргөлт нь цусны эргэлтийг сайжруулж, арьсанд очих шим тэжээлийн урсацыг нэмэгдүүлж, царай төрхийг эрүүл харагдуулна.