GESKE арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсанд ээлтэй орц найрлагыг агуулсан, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой байдаг. Манай дийлэнх орц найрлага веган, амьтан дээр туршигдаагүй (харгислалгүй) бөгөөд бүх бүтээгдэхүүнийг Германы арьс судлалын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд боловсруулсан.
Таны арьс шороо, тоос, хөлс, нүүр будалтын бохирдолтой өдөр бүр тэмцэлддэг. Өдөр бүр арьсаа чийгшүүлж, гүн цэвэрлэснээр арьсаа гялалзсан, толигор харагдуулна.
Үндсэн үйлчилгээ:
Зуун настын ханд, глицерин, провитамин В5-аар баялаг нүүр цэвэрлэгчээр сайтар цэвэрлэж, иллэг хийснээр нүүр будалтын үлдэгдэл, бохирдлыг бүрэн арилгахын зэрэгцээ таны арьсыг чийгшүүлж, тэжээл өгнө.
Хэрэглэх заавар:
Бүтээгдэхүүнээс өөрт тохирох хэмжээгээр авч нойтон гарын алган дээрээ хөөсрүүлээд нүүрээ эргэлдэх хөдөлгөөнөөр массажилж угаана. Дуусгаад усаар зайлна. GESKE нүүрний цэвэрлэгч төхөөрөмжтэй хослуулан хэрэглэж арьсандаа иллэг хийж илүү гүн цэвэрлээрэй.