САЛОНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРТЭЭ

САЛОНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРТЭЭ

Өнөөг хүртэл дийлэнх хүн нүүрний тос, серум, маск гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсаа арчилж байна. Харин арьсны нүх сүвийг цэвэрлэх, хөгшрөлтийн эсрэг эмчилгээ болон арьс өргөх ажилбар хийлгэх зэрэг нүдэнд шууд харагдахуйц үр дүнтэй үйлчилгээг зөвхөн гоо сайхны салон, арьс гоо заслын эмнэлэгт л хийдэг.

GESKE бүтээгдэхүүн арьс арчилгааг шинэ түвшинд аваачна

Алганд багтах гоо сайхны төхөөрөмжийн тусламжтайгаар HydraFacial (арьсны бохирдлыг төгс цэвэрлэх үйлчилгээ), MicroNeedling (бичил зүүн эмчилгээ), LED Light Therapy (ЛЕД гэрлийн эмчилгээ), Microdermabrasion (микродермабрази буюу үхэжсэн өнгөн арьс гуужуулах үйлчилгээ) зэрэг арьс арчилгааны шилдэг үйлчилгээг гэртээ хийх боломжтой боллоо. Уг төхөөрөмжийн үнэ гоо сайхны салонд нэг удаагийн үйлчилгээ авах үнээс хэд дахин хямд юм.

Гоо сайхны технологийн салбарт хийсэн дөрвөн жилийн эрчимтэй судалгааны дүнд хиймэл оюун ухаан ашиглах GESKE бүтээгдэхүүнүүд мэндэлсэн юм. Манай 250 гаруй гоо сайхны төхөөрөмж (тасралтгүй хөгжүүлэлт хийсээр буй олон төхөөрөмж бий), хэрэгслүүд эрс шинэчлэлтийг авчрах болно.

GESKE нь SmartAppGuided™ (ухаалаг аппликэйшнээр ажиллуулдаг) олон төрлийн гоо сайхны төхөөрөмж, хэрэгслийг маш боломжийн үнэ, өргөн сонголттойгоор дэлхий дахинд санал болгодог цор ганц брэнд бөгөөд өөрт болон арьсандаа дээд зэргийн анхаарал хандуулдаг хүн бүрийн ухаалаг сонголт юм. 

Хиймэл оюун ухаанаар (AI) ажилладаг манай үнэ төлбөргүй аппликэйшн нь өвөрмөц сканнераар арьсыг оношилж, зөвхөн тухайн хүнд тохирсон гоо сайхны дэглэм зохиож, тохирох бүтээгдэхүүнийг санал болгодог. Нийт 45 хэл дээр 56565 видео зааварчилгаатай тул хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдаг. 

Хамгийн олон шагналтай гоо сайхны технологийн компани

2022 оноос хойш дэлхийн гоо сайхны салбарт гаргасан инноваци, шинэлэг загвар, аппликэйшнээрээ 66 шагнал хүртсэн.

ГЕРМАН технологийг Монголд албан ёсоор нэвтрүүлэгч BEAUTY HUB

Нүүр
Бүх бараа
Хайх
Бүртгэл